Яагаад Фантаам апп гэж
Fantaam
What is it about?
Яагаад Фантаам апп гэж?
App Screenshots
App Store Description
Яагаад Фантаам апп гэж?
The Guardian сэтгүүл дээр 2018 онд нийтлэгдсэн "Too smart, too successful: Mongolia’s superwomen struggle to find husbands" гэсэн нийтлэлийг уншиж байсан уу? Хэтэрхий амжилттай, амбицтай, боловсролтой бүсгүйчүүдэд маань таарах Монгол залуучууд олдохгүй байна гэсэн нийтлэл юм. Үүн дээр нэмээд хэлэхэд Монгол Улсын гэр бүл салалт сүүлийн 3 жилд дээд цэгтээ хүрчихэж. За тэгээд янз янзын өвчин гадуур ихсэж, араар тавилт, энд тэндхийн саун массаж, таних танихгүй хүмүүс бие биенийхээ сошиал медиа-г stalk хийж, танилцая гээд далий орж ирэх нь ихэсчээ. Ийм нийгэмд амьдарч байгаа үед Фантаам багийнхан маань зүгээр суулгүй, энэ асуудлуудад шийдэл хайж, судалж, судалгаа хийж, өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулж, тус болох үүднээс Фантаам апп-г хийж эхэлсэн юм.
Ийм апп байгааг хараад хамгийн түрүүнд: "Монгол Tinder байна", "Унтаж хэвтдэг hookup хийдэг апп байна", "Гэр бүл салгах нь...", "Хэн нэгнийг дуурайгаад цахим гэмт хэрэг үйлдвэл яана?" гэсэн сөрөг бодлууд ёонк хийтэл орж байна уу? Яг тэгсэн бол бид таний урмыг хугалах нь дээ.
Яагаад урам хугалах гэж?
Бидний үндсэн зорилго, үнэ цэнэ бол балиар өөдрөг синглчүүд маань нийгмийн хүрээлэл, тойргоосоо гарч, шинэ хүмүүстэй аюулгүй, хялбар, сонирхолтой, шинэлэг байдлаар танилцаж, хамгийн чухал нь утга учиртай холбоо үүсгээсэй гэсэн хүсэл юм. Тэгэхээр та унтаж хэвтэх, hookup хийх апп хайж байгаа бол - byeeeee. Та найз охин/залуутай байж нууцхан энэ апп руу шагайж хэн нэгэнтэй танилцахыг хүсч байгаа бол -- byeeee. За бүр гэр бүл, үр хүүхэдтэй хүн бол энэ өгүүлбэрийг уншаад л утсаа унтраагаад, эхнэрээ, нөхрөө, үр хүүхдээ үнсээд дахиж ийшээ битгий шагайгаарай. :)
Фантаам апп юугаараа өөр гэж?
Анкет хараад бие биетэйгээ танилцдаг цаг нэгэнтээ өнгөрчээ. Уулзаад үзэхээр амьдрал дээр шал өөр байдаг. Хараад зугатах хэцүү, уулзчихсан бол шууд орхиод явах хэцүү, за тэгээд төсөөлснөөс дуу хоолой, яриа хөөрөө, үзэл бодол, үнэ цэнэ, хобби сонирхол, хувцаслалт, дүр төрх нь өөр, хувийн амьдралын нөхцөл байдал нь өөр бол тэгээд л хэцүү болчихдог.
Фантаам апп-д та өөрийгөө анкетаар биш стори-гоор танилцуулна. Анкет дээр мэдээлэл хуучирдаг бол Стори таний "Одоо"-г илэрхийлнэ. Стори хийхдээ бүр ганц зураг хийгээд зогсохгүй, видео хийж болно, текст бичиж, бүр аудио хийж voice message байдлаар л өөрийгөө танилцуулсан болно гээд бод доо. :)
Фантаам апп-д хүнтэй хэрхэн танилцах вэ?
Бие биенийхээ сторинуудыг үзээд, хангалттай их бие биендээ татагдаад байгаа хүмүүсийг Фантаам апп нэг өдөр "хос" болгочихно. Тэгсэнээр шинэхэн хостойгоо чат бичиж, ярилцаж, илүү дотно танилцах боломж олдоно. Гэхдээ чатлах үедээ тэр хүнийхээ зураг, видео, дуу хоолой, үзэл бодлыг нь аль хэдийний мэдчихсэн байна шүү дээ. Хүн Юу Тарина, Түүнийгээ Хураана гэдэг шиг хүн болгон адилхан эрх тэгш стори оруулах хэрэгтэй. Тэгж байж бусдын стори-г үзэх эрхтэй болно. Та юу ч оруулахгүй байж, хүнтэй танилцах гээд байвал хэзээ ч бүтэхгүй.
Фантаам апп-д өөр юу байна?
Та бусад хэрэглэгчидтэй хов базаж болно. Өнгөрсөн баларсан хайр дурлалын түүх, хэнтэй яаж танилцаж бүтэж, бүтэлгүйтэж байсан гэх мэт бүхий л зүйлсээ ярилцаж болно. Хов Жив булангаар зочлоод гараарай.
Фантаам апп яагаад аюулгүй гэж?
Анкет бөглөдөг апп ууд дээр хэн нэгнийг гялс дуурайж анкет бөглөөд, бусдыг хууран мэхлээд, уулзаж аюул учруулж болох ч Фантаам апп дээр анкет/профайл гэсэн ойлголт байхгүй учраас тэгэх боломжгүй. Тэгээд ч тэр хүний бүх стори-г нэг доор харна ч гэж байхгүй, тухайн хүний оруулсан сторинууд бусад хүмүүсийнхтэй холилдон, дурын байдлаар гарч ирнэ. Тэгээд харилцан бие биенийхээ сториг харах нөхцөл бүрдсэн байх, харилцан бие биенийхээ сторинуудад татагдсан байх гээд асар их шалгуур байгаа учир Фантаам апп маань энэ байдлаар хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Мөн вэбсайт дээрээ болон апп дотроо Аюулгүй Болзох Санамжийг байрлуулсан учир хэрэглэгчид уншиж, танилцах, хэн нэгэнтэй уулзая гэвэл олон нийтийн газар, найз нөхөдтэйгээ, өдрийн цагаар уулзах гэх мэт зөвөлгөөнүүдийг байнга харж болно.
AppAdvice does not own this application and only provides images and links contained in the iTunes Search API, to help our users find the best apps to download. If you are the developer of this app and would like your information removed, please send a request to takedown@appadvice.com and your information will be removed.