Монгол хэлний тухай хуулийн дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 05 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолын дагуу толь зохиох ажлын хэсэг байгуулан тус Зөвлөлийн Ажлын албаны дэргэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачдын баг бүрдүүлж, энэхүү толийг боловсруулан танд толилуулж байна
Журамласан толь
What is it about?
Монгол хэлний тухай хуулийн дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 05 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолын дагуу толь зохиох ажлын хэсэг байгуулан тус Зөвлөлийн Ажлын албаны дэргэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачдын баг бүрдүүлж, энэхүү толийг боловсруулан танд толилуулж байна.
App Store Description
Монгол хэлний тухай хуулийн дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 05 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолын дагуу толь зохиох ажлын хэсэг байгуулан тус Зөвлөлийн Ажлын албаны дэргэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачдын баг бүрдүүлж, энэхүү толийг боловсруулан танд толилуулж байна.
Журамласан толийг эмхэтгэн зохиохдоо 1941 онд Ц.Дамдинсүрэн зохиож 1983 онд нэмэн засварлаж хэвлэсэн дүрэм (Ц.Дамдинсүрэн, Б.Осор, «Монгол үсгийн дүрмийн толь»)-ийг баримталсан болно. Өөрөөр хэлбэл Ц.Дамдинсүрэнгийн зохиосон монгол хэлний зөв бичих дүрэмд ямар нэг өөрчлөлт оруулаагүй, харин зарим нэг нэмэлт тайлбар, тодруулга хийсэн болно. Гэхдээ дээр дурдсан толь (1983)-д туссан үгийн тоо харьцангуй цөөн, зарим үгийг журамлахдаа монгол хэлний үгийн бүтэц, бүтээврийн байрын зүй тогтлоос гажсан, үгийн гарал, уламжлалт бичлэгийг дутуу анхаарсан зэрэг зарим дутагдал байсныг засаж журамлалаа.
Та толиос үгийн зөв бичлэг, хувилал, богино тайлбарыг харах боломжтой ба хайх хэсэгт нөхцөлөөр хувирсан үг оруулахад дүрмийн дагуу үгийн үндсийг олж танд харуулна.
Эрхэм хэрэглэгч та бүхэн аливаа албан бичиг, сургалт, бүх нийтэд зориулсан бичиг зохиол төдийгүй хувийн захидал, бичиг үсгийн харилцаандаа энэхүү журамласан толийг нэг мөр баримтлахыг хүсье. Түүнчлэн засаж сайжруулах, дутуу орхигдсон үг хэллэг гарвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд https://toli.gov.mn гэсэн хаягаар санал, зөвлөмжөө ирүүлнэ үү.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бүтээл, түүнд хамаатай цахим санг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн зөвшөөрөлгүй хуулбарлах, дахин ашиглахыг хориглоно.
Толь зохиох ажлын хэсэг.
AppAdvice does not own this application and only provides images and links contained in the iTunes Search API, to help our users find the best apps to download. If you are the developer of this app and would like your information removed, please send a request to takedown@appadvice.com and your information will be removed.