Zeely нь хувь хүний хариуцлагатай зан төлвийг хэмжих психометрик үнэлгээний аргачлалыг хиймэл оюун ухаантай хослуулан санхүүгийн үйлчилгээг хүргэж буй Монголын анхны финтек аппликейшн юм
Zeely by Optimal
What is it about?
Zeely нь хувь хүний хариуцлагатай зан төлвийг хэмжих психометрик үнэлгээний аргачлалыг хиймэл оюун ухаантай хослуулан санхүүгийн үйлчилгээг хүргэж буй Монголын анхны финтек аппликейшн юм. Бидний гол онцлог нь зээлийн түүхгүй, барьцаагүй, орлого нотлогдохгүй зэрэг шалтгааны улмаас зээл авах нөхцөл хязгаарлагдмал боловч хариуцлагатай хэрэглэгчдэд боломж олгож буйд оршино юм.
App Screenshots
App Store Description

Үндсэн сэтгэл зүйн тест
Монгол хүний онцлогт нийцсэн, хувь хүний зан төлөв, хариуцлагыг тодорхойлох 12 асуултаас бүрдэнэ. Хэрэглэгч бусадтай хамтрахгүй зөвхөн өөрөө асуултууддаа хариулах нь илүү үр дүнтэй бөгөөд тэнцсэн тохиолдолд зээлийн эрх нээгдэнэ.
Нэмэлт боломжийн тест
Үндсэн тестэнд тэнцээгүй тохиолдолд нэмэлт боломж олгогдоно. Та богино хугацаанд 6 асуулттай сэтгэл зүйн тестэнд хариулаад тэнцсэн тохиолдолд зээлийн эрх нээгдэнэ.
Дадал
Сэтгэл зүйн тестэнд тэнцээгүй тохиолдолд та 3 хоногийн турш дадлын даалгавраа тууштай, амжилттай хэрэгжүүлээд зээл авах боломжтой болно. Бид таны хэвшүүлсэн дадал бүрийг урамшуулж дэмжинэ. Манай аппликейшний дадлын хэсэг нь танд өөрийгөө ялан дийлсэн хамгийн эрч хүчтэй хүн болоход туслана.
Урамшуулал
Зээлээ хугацаандаа төлөх, дотны найз, гэр бүлдээ Zeely аппликэйшнийг хэрэглэх урилга илгээх, өөрийн сонгосон дадлын даалгаврыг амжилттай хийж гүйцэтгэх бүрт таны урамшууллын дансанд мөнгөн дүн хуримтлагдах болно. Та урамшууллын цуглуулсан мөнгөн дүнгээр зээлээ төлөх, “ТӨЛЬЕ” үйлчилгээний худалдан авалтанд ашиглах боломжтой.
AppAdvice does not own this application and only provides images and links contained in the iTunes Search API, to help our users find the best apps to download. If you are the developer of this app and would like your information removed, please send a request to takedown@appadvice.com and your information will be removed.